“Алтанцэцэг” нэртэй гурав дахь бие даасан хэдхэн хоногийн өмнө тоглолтоо толилуулсан тэрбээр Монголын үзэгчдэд анх удаа 3D гэрэл, холограммыг дэлгэн харуулсан бөгөөд гавьяат цолныхоо хариуд барьж буй бэлэг хэмээн онцолсон удаатай. Үүгээр ч зогсохгүй, өчигдөр UB palace-ын концертын их танхимд хандивын тоглолт зохион байгуулсан юм. “М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолтоо би дахин хийлээ. Энэ охин олон жил өвдөж шаналсан. Өнөөдөр би эмчийн буруу, нийгмийн буруу гэж яримааргүй байна. Энэ охин хагалгаанд орох, үгүйгээс их зүйл шалтгаална.
Түүнд зориулсан тоглолт өнгөрсөн 3-ны өдөр болсон ч реклам сурталчилгаа сайн цацагдаагүй болохоор хүмүүс төдийлөн мэдээгүй. Тиймээс би өөрөө дуу хоолой болж, манай студитэй холбоотой ажилладаг уран бүтээлчдээ уриалан энэ тоглолтод оролцлоо. Нийгмийн сайн сайхны төлөө би цаашид ч ажиллана” хэмээсэн эрхэм гавьяат маань цаашид хөдөө орон нутагт энэ тоглолтыг хийхээр төлөвлөж яваа гэнэ.
Дашрамд дуулгахад, тэрбээр кинонд тоглох мөрөөдлөө энэ зун биелүүлэхээр болжээ. Ж.Алтанцэцэг дуучны тухай уран сайхны кинонд тоглох гэж буй бөгөөд энэхүү бүтээлд нь дуучин хүний амьдрал, дотоод ертөнцийг сонирхолтойгоор харуулах юм байна. Авьяас чадвараа тал бүрийн салбарт сорьж буй дуучин бүсгүйн хүслийг нөхөр нь ихэд дэмжиж, зоригжуулж байгаа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )