Мисс Ч.Содтуяа өвөрт нь “эрхэлсэн” өрсөлдөгчөө таниагүй явжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Загварын ертөнцийн “эм хоёр загал”-аар тодорч явсан мисс Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нарын үерхэл хэдхэн жилийн настай байжээ. Миссийн тэмцээний тэргүүн байрт шалгаруулан, өөрийн итгэлт хүнээр сонгож авсан шавилхан охин нь нэг л өдөр хаяж одно гэдгийг Ч.Содтуяа санаагүй бололтой. Тэрбээр загварын шоу хэсээд хийж бүтээсэн гавьтай зүйл байхгүй явсан мисс Х.Бадамгэрэлийг “Asia model” агентлагийнхаа гүйцэтгэх захирал болгосноор ийнхүү хамаг нууцаа алдахад хүрчээ. Агентлагийнхаа охидод багшилж, олон улсын арга хэмжээнд ахлан явж, томоохон гэрээнээс өгсүүлээд хөрөнгө орлогын бүхий л асуудлыг хариуцаж байсан Х.Бадамгэрэл ч багагүй зүйл сурсан нь мэдээж.

Бизнесийн шаггүй мэдлэгтэй, дуучин залууг амрагаараа сонгосон мисс Х.Бадамгэрэл хуурай эгчийнхээ өвөрт “эрхэлж”, агентлаг байгуулах нууц төлөвлөгөөгөө хэрэгжүүлж явсан аж. Тиймээс нэг л өдөр “Asia model” агентлагийн суралцагчид, багш нарыг урвуулаад одсон мисс бүсгүй “Andra international management” агентлагаа байгуулсан гэдэг. Харин мисс Ч.Содтуяа хөөрхөн аашилсан хуурай дүү нь ийн хүчтэй өрсөлдөгч болоод гарч ирэхэд дотроо харуус, агентлагийнхаа ажлыг бусдад даалгахаа больсон гэнэ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nasan (122.201.18.54) 2025 оны 03 сарын 13

End badamgerelig muulj bga humus sodtuyagin humus bga sodtuya uuru duu

1  |  0
Zochin(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ene 2 busguichuudiin hen ni huurhun be gevel Sodtuya.

2  |  0
itgej yavsan hun l hamgiin novsh bdg gedeg(182.160.7.82) 2025 оны 03 сарын 13

unen bol oliggui l gar bndaa iim humuus hun chanar muutai bdg

1  |  0
Mongolchuudaa gej...(137.224.252.10) 2025 оны 03 сарын 13

Manaihan yag ingej neg negendee shavar haadag bhgui yu. Negnii know-how-g hajuud bj bgaad l avaad garchihna. Manaid business-n soyol ih taaruu shuu

1  |  0
zochin(202.21.113.202) 2025 оны 03 сарын 13

Би охиноо Азийн модель агентлагт 2 сараас анхан болон гүнзгий шатанд нь явуулсан юмаа. Тэгэхэд лав ямар ч хэрэггүй 2 сар явсан.

1  |  0
Top