"Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн өнөөдөр “Оргил хүнс” ХХК-ийн “Гоё” нэрийн тараг стандартын шаардлага хангахгүй байгаа талаар мэдээллээ. Анх 2012 оны долдугаар сараас “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Гоё” тарагны шошго иргэдийг төөрүүлсэн мэдээлэл агуулж байгаа болон чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж, Монголчуудын эртний амьд хоол болох тарагны шинж чанарыг зориудаар устган ундаа хэлбэрт оруулж байна хэмээн тэмцэж байсан юм. Гэтэл тус төрийн бус байгууллагыг “Оргил хүнс” компани шүүхэд өгч 78 сая төгрөг нэхэмжилсэн байна.
Харин энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргаж өгсөн Нян судлалын лабораторийн шинжилгээний дүнгээр “Гоё” тарганд байгаа ашигтай амьд биетийн тоо хоёр сая орчим байна гэж гарчээ. Гэтэл төрөл бүрийн тарганд байх ёстой ашигтай амьд биетийн тоо нь хамгийн багадаа 100 сая байж стандартын шаардлагыг хангадаг байна. Тиймээс “Гоё” тарганд байх ёстой хэрэглэгч нарт хэрэгтэй амьд биет даруй 50 дахин бага байгаа гэжээ. Өмнө нь тэрээр шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд тавдугаар сарын 23-нд дахин “Гоё” таргийг шинжилгээнд оруулахад дээрх дүн батлагдсан ажээ. Тиймээс тус компани нь тарганд байх ёстой амин дэмийг зориудаар устгаж, таргийг ундаа болгож, иргэдэд худлаа мэдээлэл түгээж байгаа учраас уг зөрчлийг холбогдох газруудад шалгуулахаар хандаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
Ene odoo yu geed balairaad baigaa amitan be TBB gej mongo saadag balair yumnuud shuu dee Boliochee Bi odor bur l heregledeg uneheer sain tarag
er ni goe tarag hurdan isej muudaad bdag ni iim bhaa awaad udaagui latsiin ongoolgoogui bhad hurtel istsen bdag shuu dee bid nar medehgui bga bolhoor bidnii bytshan ursed maani yaaj nolooloj bolohiig medehgui shuu dee