МИАТ-ын экс удирдлагуудын буруутай нь тогтоогдож ял сонслоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс удирдлагуудад холбогдод хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 01:45 цагт шийдвэрээ танилцууллаа.

“Дайны эрсдлийн даатгалын төлбөр”  нэрээр  их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх олон холбогдогчтой энэхүү хэргийг Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил 1 сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил 1  сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил 1 сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил 1 сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил 1 сарын хорих ял тус тус оноолоо.

Долоон  холбогдогчтой энэ удаагийн шүүх хурлаас МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, зургаад нь ийнхүү Шүүхийн шийдвэрийн дагуу ял оноолоо. Түүний өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас Шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул хэргийг тусгаарлан шүүхээр болжээ. Шүүхээс мөн МИАТ компанийн экс удирдлагуудын хэргийг мөрдөх явцад битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн МИАТ-ын дуулианд холбогдсон ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугар болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

za zuv yum hiij bainadaa

1  |  0
ард(50.129.203.133) 2025 оны 03 сарын 13

Эйдээ энэ ялыг нь эдлүүлж л үзээрэй дээ дараа дараагийн шатанд хөнгөрүүлээд юү ч үгүй болгочихов.Хүни

1  |  0
Top