Цэцэрлэгийн бүртгэл хойшилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Цэцэрлэгийн хүүхдүүдийг хавар бүртгэх шийдвэр гарч байсан. Гэсэн ч цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудлаас шалтгаалан энэ хугацааг наймдугаар сар хүртэл хойшлуулжээ.  Өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээгээр нийслэлд 2-5 насны 99512 хүүхэд байсан бөгөөд үүнээс 66602 нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 33305 хүүхэд цэцэрлэгm хамрагдаж чадахгүй байсан байна. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас дүүргүүдийн боловсролын хэлтэст цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийг өгчээ. Одоогоор нийслэлд төрийн өмчийн 185, хувийн хэвшлийн 166 цэцэрлэгт 66 мянга 206 хүүхэд хамрагддаг юм байна. Нийт 66 мянган гаруй хүүхдээс 82.9 хувь буюу 54 мянга 874 нь улсын цэцэрлэгт, 17.1 хувь буюу 11332 нь хувийн цэцэрлэгт хүмүүждэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top