ТЕГ-аас Д.Цогтбаатартай холбоотой мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг саатуулсантай холбогдуулан Олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг саатуулсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хийж байна. 2013.02.21-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Цогтбаатарын талаар анх гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарч эхэлсэн. Д.Цогтбаатар өөрийн хүсэлтээр албан ажлаасаа түдгэлзэж, холбогдох байгууллагаар шалгуулахаар болсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1 /төрийн нууц задруулах/ дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж Д.Цогтбаатарыг гэм буруугүй болохыг Прокурорын дэргэдэх МБХ-ээс тогтоосон байна. Дээрх хэрэг шийдэгдсэний дараа буюу 2013.06.03-ны өдөр УМБГ-аас Д.Цогтбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3 /Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/ дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн ЭБШХ-ийн дагуу шаардлагатай хэмээн үзэж мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Д.Цогтбаатарын гэм буруутай эсэхийг хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл аливаа мэдээлэл, тайлбар, дүгнэлт хийх боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл бэлтгэх, түгээх эрхээ хэрэгжүүлэхдээ байгууллагын болон хувь хүний нэр хүндэд халдахгүй, үнэн бодит байх зарчмаа баримтална гэдэгт найдаж байна” гэжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eegii(103.9.90.130) 2013 оны 06 сарын 12

yoo ene enhbayar n uhej dald oroochee

0  |  0
Top