УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрээр “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, Улаанбаатар хотын банк гэсэн дөрвөн банкинд 26 данс эзэмшдэг нь УМБГ-аас хийсэн шалгалтын явцад тогтоогдсон.
Улмаар дээрх дансуудаараа 2009-2013 оны хооронд нийт 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн байдаг. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршуулсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн талаараа мэдээлсэн.
О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргах тухай ар гэрийнхнийх нь хүсэлтийг прокурор зөвшөөрсөн бололтой. УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх мэдээлэл хийхдээ ар гэрийнхэн нь О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргах хүсэлт тавьсан, прокурорт хүргүүлэх талаар мэдээлсэн. Тэр оройдоо О.Эрдэнэсолонгыг сулласан болохыг эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )
iim bolood araa hamgaalahiin tuld hulgaich luivarchid uls tord orj oorsiigoo ch hamgaalsan huuli batalj bna.
HE HE BATLAN DAALTAAR GARGAN GEDEG MASH BURUU TSALTAI ULSUUD ARGAA OORCHILNO SHVV IIM IH MONGO DOLOR YAJ OLDOG BNA VE AIMSHIGTAI
Hyatad tsaraitai hulgaich baina
Sulladag n buruu. Ene avilgalchind tur tumur nuuree haruulah yostoi! Gem zemgui engiin ardiin mungiig idchiheed ichihgui zugeer yalgui ungurch bolno gej sanaa yu!
үнэн худлыг хурдан олоод наад гэр бүлээ тайван байлга.
otgonbayariig bykh khurungiig n khuraagaad 200 450 jileer khorikh kheregtei
Yagaad sullaj bgaan be otgonbayriig bas barij horih yostoi shde