Алтан зэгсний ангир

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Яруу найрагч Ц.Хулан яруу найргийн ээлжит номоо гаргажээ. "Алтан зэгсний ангир" нэртэй энэхүү ном нь найрагч хатагтайн "Зүгээр л нэг амьдрахсан" номоос хойш гаргаж буй өөрөөр хэлбэл их хүлээлтийн дараа уншигч фенүүдийнх нь гарт очиж буй ном юм. Номын нээлт энэ ням гаригт буюу 6-р сарын 16-ны 15 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд нээлтэд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон Ц.Хулангийн үеийн найрагчид, тухайлбал, модернист Б.Галсансүх, алс баруун хязгаар Ховдоос Хөөдэйн Эрдэнэбаатар нарын үеийн үеийн шилдэг, шижигнэсэн уран бүтээлчид хүрэлцэн ирж уншигчидтай уулзалт, яриа хийхээс гадна гарын үсэгтэй номын худалдаа болох юм байна.  Номын нээлтийг МЗЭ, “Сарнайх” салон, “Гранд” сэтгүүл хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top