”Номин”-ийн мөөгнөөс биш шошгоноос хордлого авав уу

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах явдал ихэссэн. Саяхан Зайсанд байрлалтай Номин их дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн иргэн МХЕГ-т гомдол гаргажээ. Тэрбээр "Зайсангийн Номингоос хүнсний ногоо авч идээд байнга гэдэс өвдөөд байна. Хүнсний аюулгүй байдал дээр анхаарах хэрэгтэй. Дэлгүүрт нь хэлтэл арга хэмжээ авахгүй байна. Хяналт тавих хэрэгтэй. Маш хохиролтой байна. Хордлого болж үхэх юм шиг байна" гэжээ. Мэдээллийн мөрөөр мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг гарч шалгалт хийгээд дараах шийдвэрийг гаргажээ. 

Шийдвэрлэлт:  Хүсэлтийн дагуу хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар ХУД-ийн 2-р хороонд байрлах Номин бөөний төвийн үйл ажиллагаанд эрхлэгч Ц.Мөнхжаргал, зохион байгуулагч Ариунаа, Ж.Дэлгэрмаа нарыг байлцуулан хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар жимс ногооны тасагт худалдаалж байсан 3 нэр төрлийн мөөг нь Буян бумба эрдэнэ ХХК-ны барс хүнсний нэгдсэн лабораторын 2777-316 тоот портаналийн дугаартай шинжилгээний дүнтэй худалдаалж байсан. Жижиглэнгээр савласан мөөгийг хаяг шошготой болгох талаар үүрэг даалгавар өглөө. 

Үүнээс үзэхэд дээрх иргэн нь мөөгнөөс бус шошгоноос хорлого авсан бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top