Туул голыг цэвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

"Vip crown auto club" болон "Нийгмийн Идэвхтэй залуус" ТББ хамтран Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах ажлыг, усны ундарга болсон Туул голын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлаар эхлэхээр болжээ.  Их хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй иргэд, хүүхэд залуус, албан байгууллага хэн бүхнийг энэхүү бүтээлч ажилд нэгдэхийг тэд уриалж байгаа аж. Эл цэвэрлэгээний ажил энэ сарын 15-нд болох бөгөөд "Ривер Бич" амралтын газраас Зайсангийн гүүр хүртэлх голын урд, хойд талын эрэг дагуух нийт таван километр газрыг 10:00-16:00 цагийн хооронд цэвэрлэх аж

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanaa (182.160.2.76) 2025 оны 03 сарын 13

tyyld tsytgaj baigaa jijig golyydaa exleed tseverlexgyi bol naad ajil chin yamar ch nemer boloxgyi tsagiin daraa l ergeed xogoor dyyrne dee

1  |  0
Top