Он гарсаар 22 хүн усанд осолджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Үер усны аюулд бага насны хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгджээ.  Энэ сард 1-10 насны гурван хүүхэд усанд осолдсон байна. Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар маргааш, нөгөөдөр Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим нутгаар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Борооны үеэр томоохон голуудын усны төвшин эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул гол усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Түүнчлэн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. Он гарсаар есөн аймгийн 12 сум, нийслэлийн гурван дүүрэгт 22 хүн усанд осолдож нас баржээ. Үүнээс тав нь хүүхэд байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top