П.Өлзийсайханы цагдан хорих хугацааг сунгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, бусдыг айлгаж, дарамтлан хахууль авдаг байсан гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсээс баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд цагдан хорих хугацаа энэ сарын 6-нд дуусах байсан ч дахин шалгах шаардлагатай гэж үзсэн тул хорих хугацааг сунгаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.  

Ар гэрийнхэн нь түүнийг хорьсон нь хэлмэгдүүлэлт хэмээн үзэж сэтгүүлчдэд хүртэл хандаад байсан билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IRGEN (85.119.89.39) 2025 оны 03 сарын 13

NAAD OLZII CHINI DEEREE DARGA HURANDAA NARIIN BOGSIIG DOLOON DEEHSEE TSOL AHIN ERNO SELENGIIN TSAGDAA ERTNEES TSOHION BAIGUULALTAI LUIVARCHIDAAR DVVRSEN TSAGDAA NAR BAISAN BAISAAR CH BAIGAA SHVV SAIN SHALGAARAI MAPIIN SHINJTEI ULSUUD BAIDAG YUM SHVV

1  |  0
ЗОЧ(27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

ШАЛГАВАЛ ТААРНА. ЦААНАА ЗЭВҮҮН ЦАРАЙЛЧИХААД

1  |  0
Top