Лениний музей төрийн мэдэлд эргэн очлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Өнөөдөр Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд 13:00 цагийн орчимд эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт хойшилсон шүүх хурал энэ удаа ямар нэгэн шалтаг шалтгааныг үл харгалзан хойшлохгүй хуралдана гэсэндээ хүрлээ. Өнөөдрийн шүүх хуралд МАН-ын талаас нэг ч хүн хүрэлцэн ирээгүй бөгөөд тэднийг шүүхийг хүндлэн үзээгүй тул хойшлуулалгүй хариуцагчгүй шүүх хурал болсон юм. Анхан шатны шүүх хуралдаан ашиглагч тал болох МАН-ын хүсэлтээр дөрвөн удаа хойшлоод байсан юм.

Ингээд өнөөдрийн шүүх хурал хоёр цаг гаруй үргэлжилсэний эцэст өндөрлөлөө. Шүүхийн шийдвэр Лениний музейг музейн зориулалтаар ашиглах нь зөв гэж үзэн тус музейн эзэмшигчээр төрийг тогтоож, МАН-ын хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөх гэсэн шүүхийн шийдвэр гарчээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zargachhvv (122.201.18.56) 2025 оны 03 сарын 13

Bolj Odoo ter 5 hvnii amiar bosson tusgaarlagdsan ordniig niitiin ordon bolgoh hergtei

1  |  0
hujaagiin****doloogchid(122.201.18.178) 2025 оны 03 сарын 13

shuuhiinhen Eveegiin gar hul bolj guitslee. odoo bur uraldaan mayagiin yum bolooyu daa oi gutaj bna

1  |  0
Top