Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломж оюутнуудад олдоод байна. Оюутнууд зуны амралтаараа богино хугацааны цэргийн алба хаах “Оюутан-Цэрэг” хөтөлбөр удахгүй албан ёсоор хэрэгжиж эхлэх ажээ.
Их, дээд сургуулийн оюутнуудыг богино хугацааны сургалтаар цэргийн анхан шатны сургалтад хамруулж, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх боломжтой гэж албаныхан үзэж байна. Уг зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд гишүүдийн саналыг Ерөнхийлөгчид удахгүй уламжилснаар хэрэгжиж эхлэх юм.
“Оюутан-Цэрэг” төслийн хүрээнд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн алба зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнийг сайн дурын үндсэн дээр бэлтгэх зорилготой. Мөн цэргийн алба хаах хэлбэрийг улам боловсронгүй болгох зорилго тавин ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )