Өнөөдөр Хилчин хотхоны уулзвар хүртэлх 1.4 км автозамын хучилтыг хийж дуусгаад нээлээ. Тус замын зорчих хэсэг бүрэн хийгдэж дууссан байна.
Одоогийн байдлдаар явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажил явагдаж байгаа аж. Мөн түүнчлэн Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, шинээр 1.2 км автозам үргэлжлүүлэн барих ажлын хүрээнд Шинэ эцсээс зуслан чиглэлийн 1.2 км автозамын хучилтыг хийснээр замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Замын эхлэл хэсэг болох Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км автозамыг ирэх сарын нэгнээс есний хооронд хааж, хучилт хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )