Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа эрхмүүдийн нэг нь ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадорж юм.
Түүнийг шалгах болсон учир нь Б.Даваадоржийн данс руу манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтан 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн нь мөнгө угаасан гэмт хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн юм. Энэ тухай олон нийтэд цацагдсаны дараа түүнийг янз бүрээр бичиж, Интерполоор эрэн сурвалжлах тухай яригдаж байсан. Харин Б.Даваадорж нь энэ болж буй үйл явдалд хариу өгсөн байна. Тэрбээр өөрийн данс руу орж ирсэн мөнгийг ийн тайлбарлажээ. Тэрбээр “Энэ хэрэгт манай хамт олон болон миний гэр бүлийн хүмүүсийг шууд оролцуулж байгаа учраас би аргагүйн эрхэнд тайлбар хийе гэж бодсон юм.
Гадаад орнуудын Элчин сайдын яаманд ажиллаж байгаа хэнд ч гэсэн Монголд байгаа ах дүү, танил тал нь хувийн журмаар тодорхой бараа материал захидаг. Энд яригдаад байгаа мөнгө миний танил, хувийн хэвшлийн компаниудын хүмүүсийн автомашин, гэрийн тавилга захисан мөнгө. Эдгээр мөнгө миний хувийн дансаар шилжин цааш төлбөр хийгдсэн юм. Ер нь гадаад гадаад орнуудын Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүс тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг. Тиймээс Монголд байдаг хүмүүс нэлээд үнэтэй зарим нэг бараа болох машин, тавилга авахад туслаач гэж хүсдэг” гэжээ. Ямартай ч Б.Даваадорж Интерполоор эрэн сурвалжлагдсангүй тайлбар хийлээ. Түүний данс руу шилжиж орсон мөнгө тавилга авах гэж байсан уу эсвэл өөр зорилготой байсан уу гэдгийг шалгах л үлдэж байна.

Сэтгэгдэл ( 7 )
bolgart suuj baisan elchin har tamhi zooj yavaad heden jilin omno barigdsan tiimerhuu l zamaar orj irsen mongo baihdaa.... hun yum zahih gej baigaa mongotei hun yagaad Germand ooroo ochood avj boldoggui yum be???? hol gargui hun yumuu
Ah hudlaa ongontood l ....kkk
яг даа татвараас зугтах зорилготой байна ү дээ цаадуул нь
Ah ulger yariad terend ni humuus itgeel baihuu!!!!
end bichigdsen hoer setgegdel mash zuv asuudal hundsun baina
Ta тэдгээр хүмүүсийг мөн татвар талахаас нь зугатаах ажлыг хамтарч зохион байгуулж байна шүүдээ. Энэ бол гэмт хэрэг мөн
ямар зориулалтаар аль компанид тэр иөнгө Герман дотор шилжсэнийг шалгахад л хангалттай шүүдээ. гэхдээ төрийн албаны нэр барьж бусдад их хэмжээний хямдралтай бараа авч өгөх нь бас л ашиг сониххлын зөрчил ба тэр захиалагч хүмүүсээс шан харамж авсан байхыг үгүйсгэхгүй. энэ бол хувийн бизнесээ төрийн албаны нэрээр хийж буй бас л албан тушаалаа урвуулж ашиглаж байгаа үйлдэл шүүдээ. Монгол улс таныг тэр албан тушаалыг бусдад хямдруулсан үнээр бараа худалдан авч байхад зориулж таныг томилоогүй биздээ!!!