Охидын шүтээн болсон дуучин Б.Амархүүтэй үерхэж, фэнүүдийнх нь атаархлыг төрүүлж явсан мисс, загвар өмсөгч О.Ариунзул дотно харилцаандаа цэг тавиад удаагүй байгаа. Түүнийг титэм зүүгээд зангаа хувиргасан гэх нэгэн байхад, зарим хүмүүс “Хартай найз залуу нь зодсоор байгаад хашраачихсан” хэмээн ярьж эхэлсэн. Үнэндээ томоохон арга хэмжээнд ихэд дотно хөтлөлцөн ирж, дуучин залуугийн тоглолтын тайзан дээр хамтдаа гарч байсан О.Ариунзул сүүлийн үед нэлээд тавгүй байгаа нь үнэн гэлцдэг.
Харц доогуур, уйтгартайхан харагдах болсон модель бүсгүй олны өмнө гарахаа больж, найз залуутайгаа учраа олтол нам гүм байхаар шийдсэн бололтой. Харин тэрбээр дуучин Б.Амархүү өөрийг нь хэзээ ч зодож байгаагүй гэдгийг илэрхийлсэн бөгөөд энэ харилцаа нь ингээд эцэс болох эсэх нь хамаагүй. Гагцхүү ийм муу нэр зүүгээд үлдэж хоцрох нь түүнд хүндээр тусах магадлалтайг анхааруулсан байна. Мөн тэрбээр ОХУ-д зохиогдсон миссийн тэмцээний тэргүүн байрт шалгараагүй, харин дэд байр болон тусгай байрын шагналыг давхар хүртсэн гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )
yajch bodsn amarhuu ah tiim aimar zuil hiihev dee ariunzul harin jaahan nootoi n unen shuu zaluuchuudtai maygladag n unenshdee
unenee helsen ni deer dee. ovoo shdee
tiim bailgui dee!! bur gaihaad bsiim.eejdee ih hairtai eejteigee iluu oir ussun um shig haragddag.asuudaliig nudargaar bish uhaanaaraa ulhuun shiidchih zaluu shd.