Саяхан Орхон голын ойролцоо хээрийн дадлагад гарсан “Газарчин” дээд сургуулийн оюутан усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Үүртийн тохой гэдэг газар дадлагаар явсан бас нэгэн оюутан усанд осолдсон аймшигт хэрэг гарлаа. Тодруулбал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн I дамжааны 20 оюутан, багштайгаа хамт дадлагаар ажиллаж байжээ. Харамсалтай нь осол болж 21 настай оюутан Орхон голд энджээ. Талийгаачийн цогцсыг Хужирт сумын Мааньт гэдэг газраас олж гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )