Улаанбаатарт түр зуурын бороотой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Улаанбаатар хот үүлшинэ, түр зуурын бороотой. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна. Ихэнх нутгаар үүлэрхэг байх бол Төвийн ихэнх нутаг, баруун болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top