МИАТ компанийн экс удирдлагуудад холбогдох шүүх хурал болж өнгөрсөн байгаа. Шүүх бүрэлдэхүүн МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил 1 сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил 1 сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил 1 сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил 1 сар, 1997-2007 онд "Голомт" банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгг 11 жил 1 сарын хорих ял тус тус оноосон юм. Энэ хэрэгт анх 10 гаруй хүн холбогдож байсан ч зургаан хүнд ял оноож гурван хүний хэргийг тусгаарласан юм. Харин нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн өмгөөлөгч шүүх хуралд хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй учир хэргийг нь тусгаарлав.
Тухайлбал, Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг, "Транс трейд" гэх банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгожээ. "Транс трейд" нь 100 хувь Ч.Хоролсүрэнгийнх бөгөөд дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгосон байна. Б.Бат-Эрдэнийн "Эрэл" компанийн орон сууцанд байх дөрвөн өрөө байр, "Ланд" маркийн машин, Ц.Орхоны онгоцны билет борлуулдаг компанийн 50 хувийг, Б.Эрдэнэбилэгийн "Монгол крамик" компанид эзэмшдэг хувьцааг болон үл хөдлөх хөрөнгө зэргийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргажээ. МИАТ компанид учирсан 9.3 тэрбум төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, МИАТ компанид олгох аж.

Сэтгэгдэл ( 3 )
.ял нь багадсан байна .нуусан нуугдмал хоронго нь хэмжээлшгуй их байгаа шуудээ.Сугарын нэр дээр ямарч хоронго байхгуй болнодоо
том хулгайч нарын баригдаж байгаа нь үнэхээр таатай байна хамгын гол нь улсад учруулсан хохирлыг нь бүрэн гүйцэд төлүүлэх хэрэгтэй байна бас ялын бодлого нь чанга байха хэрэгтэй
ene medeeleliin talaar tsaash ni unen zuv boditoi medeelel beltgeerei