Б.Энэбишд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

“Эрдэнэс Тавантолгой” компанийн БНХАУ-ын төрийн мэдлийн гэх “Чалко” компанитай байгуулсан гэрээг хууль хяналтынхан шалгаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Энэбиш нарыг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан

Харин одоо АТГ-ынхан хэргийг тусгайлан шалгаж байна. Үүнтэй холбогдуулан тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон бусад нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Учир нь Б.Энэбиш нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байх хугацаандаа 1,6 тэрбум төгрөгийн 10 ширхэг автомашин болон бусад чанарын шаардлага хангахгүй худалдан авалт хийснийг мөрдлөгийн явцад тогтоосон. Удахгүй хэрэг прокурорт шилжинэ” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.105) 2025 оны 03 сарын 13

өөрсдөө сэжиг бүхий байж бие биенээ шалгаад 1937 он эхэллээАТГ гаазар бариад хориод байдаг НАХЯ болоо юудаа бме биеэх ийгээд л байж дээ өөрсдөө цэвэр үү

1  |  0
Top