Доржийн гудамжны баруун хэсгийн замыг хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Энэ онд Нийслэлийн хэмжээнд хийгдэх зам засвар, өргөтгөл болон шинээр тавигдах замын ажил эд өрнөж байна. Доржийн гудамжны авто замыг өргөтгөж шинэчлэх ажлын хүрээнд өнөө орой буюу 2013 оны 6 дугаар сарын 14-ний орой 23 цагаас эхлэн Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг хязгаарлана. 6 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг хүртэл зам хаах хугацаандаа инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажил болон зам барилгын ажлыг гүйцэтгэх юм. Зам засварын ажлыг гүйцэтгэгчээр "Беринг" ХХК ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top