Хайрын дуутай анхны цомгоо хүлээж суугаа дуучин A Cool арваадхан хоногийн дараа сонсогч фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөжээ. “Зөөлөн хайр” нэртэй түүний цомог нь энэ сарын сүүлээр хэвлэлтээс ирэх учраас тэр. Мөн тэрбээр хоёр дахь цомгийнхоо ажилд аль хэдийнэ орчихсон явж байгаа аж.
“Би яаруу зүйл хийхийг хүсдэггүй. Сайн уран бүтээл гаргахыг илүүд үздэг” хэмээсэн дуучин залуугийн “Зөөлөн хайр” цомогт нь үзэгч сонсогчдын мэдэх “Зөөлөн хайр”, “Ариунзаяа”, “Аниргүй итгэл”, “Энхрий” зэрэг 14 дуу багтсан гэнэ. Цомгийн баяраа VIP хүрээнд хийх төлөвлөгөөтэй байгаа дуучин A Cool үндэсний их баяр наадмын дараа олны өмнө ил гарах бололтой. Энэ ч утгаараа, тун удахгүй хэвлэлтээс ирэх шинэ цомгоо хэзээ худалдаанд гаргах талаар бодож яваа юм байх.
Дашрамд дуулгахад, түүний дараагийн цомог нь ирэх аравдугаар сард бэлэн болох гэнэ. Дуучин залуу хоёр дахь цомгийнхоо дуунуудыг илүү шинэлэг, тэр тусмаа нийгмийн муу муухайг шүүмжилсэн, залуусыг сайн сайхан зүйл рүү уриалсан шинжтэй байлгахаар төлөвлөсөн гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )