ХСИС-ийн төгсөгчдийн баяр сүхбаатарын талбайд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Хууль Сахиулахын Их Сургуулийн төгсөгчдөд цол, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ, баярын жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд зохиогдож байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Элчин сайдууд, Хууль Сахиулахын Их Сургуулийн бие бүрэлдэхүүн оролцож байна. Түүнчлэн төгсөгчид орой 20:00 цагаас Их сургуулийн жагсаалын талбайд оройн тоогоо хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top