11-11 төв иргэдийн талархлыг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 11-11 төв талархалын үг олон сонсох болжээ. Учир нь “Өргөө”-гийн уулзварын шинэчлэл, орон сууцны зээл гээд хүмүүсийн сэтгэлд хүрсэн ажил олон  байна.

Тус төвд 6 дугаар сарын тавнаас  арван хоёрныг  хүртэл  1150  иргэн хандаж санал хүсэлтээ илэрхийлсэнээс 750 орчим нь орон сууцны урт хугацааны зээлийн талаар тодруулжээ. Зээлийн санхүүжилт нь  урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ.Монгол банкнаас тавьж байгаа шалгууруудыг хангасан арилжааны   банкуудаар  энэ зээлийг олгоно.

Иргэд  банкаа чөлөөтэй сонгох боломжтой.Тогтвортой ажил эрхэлдэг, тогтмол орлоготой  хэн ч   зээлд хамрагдах боломжтой.Зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг 80м2-ээс доош байна.  Зөвхөн шинээр ашиглалтад орсон биш хуучин орон сууцыг ч иргэд энэ зээлээр худалдан авах боломжтой.Зээлийн урьдчилгаа төлбөр 10-30 хувь нь уян хатан нөхцөлтэй.   Өмнө өндөр хүүтэй зээл авсан   иргэд  8 хувийн хүүтэй зээлд шилжих боломжтой зэрэг давуу талыг энэхүү зээлийн журам иргэдэд олгож буй юм.

Түүнчлэн Хүний Хөгжил сангаас мөнгө авч чадаагүй буюу дутуу авсан иргэдийн мөнгийг энэ сард багтаан олгох тухай  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнтэй холбоотойгоор олон асуулт тус төвд иржээ.  Энэ  асуултанд Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас  2013 оны төсөвт энэ мөнгө тусгагдсан тул энэ ондоо багтаан олгоно гэсэн  хариулт өгч байна   гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top