Даваа гарагаас эхлэн 8 хувийн зээл арилжааны банкуудаар дамжин олгогдож эхлэх болсон билээ. Одоогоор Монгол банкнаас зээлийн журам нь арилжааны банкууд дээр очоогүй байгаа учраас банкны зүгээс иргэдэд ямар шаардлага тавих нь хараахан тодорхой болоогүй байна. Арилжааны банкуудын иргэдэд тавих шаардлага адилхан байх ба сүүлийн 6 сарын хугацаанд чанаргүй зээлийн үлдэгдэл байхгүй, шүүхийн шийдвэрээр ямар нэг төлбөр төлөөгүй бол дараах бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.
Үүнд:
1. Цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
2. Гэрлэлтийн баталгаа
3. Оршин суугаа хорооны тодорхойлолт
4. Ажлын газрын тодорхойлолт
5. Нийгмийн даатгалын дэвтэр
6. Хөдөлмөрийн гэрээний хуулбар
7. Урьдчилгаа төлбөрийг нотлох баримт (урьдчилгаа төлбөрийг ямар эх үүсвэрээс хуримтлуулсан)
8. Орон сууц худалдан авах гэрээ зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Иргэд дээрх бичиг баримтыг бүрдүүлэхээсээ өмнө банкны зээлийн эдийн засагчид хандан хэдий хэмжээний зээл авах боломжтойгоо тооцоолуулах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Харин өмнө нь авсан өндөр хүүтэй зээлээ 8 хувийн зээл рүү шилжүүлэхийн тулд зээл авсан банкныхаа салбар дээр очоод банкны зүгээс шаардсан материалыг нь бүрдүүлээд өгчихвөл та хөнгөлттэй зээлд хамрагдах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 8 )
hen buhend olddoggui bolomj bsan odoo bol neelttei bolson bna elbegdorjiig demjeerei AN garaad uneheer bas saihan yum olniig hiij bna shuu
hen buhend olddoggui bolomj bsan odoo bol neelttei bolson bna elbegdorjiig demjeerei AN garaad uneheer bas saihan yum olniig hiij bna shuu
neg ueiig bodvol shan boljee
Single.d W boltlo huleeh yum bn l da.
tsalingiin dood hemjee zaagaagui yumuu?
gants bie humuus aav eejteigee esvel ailiin hajuud amidar gesen uguu?????????????????????????
baingiin orlogotoi bas horoony todorhoilolt baihad l bolno iluu dutuu yum shaardaj hundrel uchruulahgui l geed bsan neleen yum shaardaj bnaa
gerleegui bol yaahiin bas niigemiin daatgal deeer heden sar tolson baih shaardlagtai veee