Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл нээгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

“Итгэлцэл-найрсаг харилцаа” уриатай Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл нээгдэж, 150 ортой болсноор олон хүнийг баярлуулаад байна. Хойд зам руу харсан төв хаалгаар амбулаториор үйлчлүүлэгчид орох бөгөөд зүүн хаалгаар нь эмэгтэйчүүд, урд буюу хуучин эмнэлгийн үүдээр жирэмсэн эхчүүд, баруун тал руу харснаар нь нярай хүүхдэд үйлчлэх юм.

Энэ нь ачаалал бууруулах, эмх замбараатай байлгах, хүнд сурталгүй үйлчлэх, халдвараас сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Амбулатори нь нүд, мэдрэл, нөхөн үржихүй, дотор, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт, өдрийн эмчилгээний гэсэн олон кабинеттэй юм байна. Өргөтгөлөө нээсэн тус газарт бусад дүүргийн төрөх эхчүүдийг ч тодорхой тоогоор хүлээн авахаар болсон ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top