Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 15

"Өрх бүрт нэг гулууз" уриатай нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сард хоёр удаа буюу цалин буух үеэр зохион байгуулдаг.

Зургадугаар сарын эхний нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр болж байгаа бөгөөд "Мишээл экспо", "Оргил" худалдааны төв, "Цамбагарав", "Скай" их дэлгүүр, "Бүрд" худалдааны төв, "Тэнгэр" бөөний төв зэрэг есөн цэгийн гаднах талбайд амралтын хоёр өдөр нөөцийн махыг борлуулах юм.

Өргөтгөсөн худалдаанд иргэд олноор ирж мах худалдан авч байна. Тус худалдааны махны үнийг сонирхуулбал жижиглэн савласан үхрийн махыг 5950, ямааны махыг 4850, хонины мах 5750, хонины гулуузыг килограммыг нь 5500, ямааны гулуузыг 4600 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top