Рок попын ертөнцөд эргэн ирж, харийн оронд сурч мэдсэнээ гаргаж буй тус хамтлагийнхан стиль имиж төдийгүй уран бүтээлийн чанараараа олонд хүнийг гайхуулж яваа. Хүүхдэрхүү төрхтэй хөөрхөн охид хамтлагт нэгдээд даруй 15 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд рок попын “амтлаг жимс”-нүүд төгс боловсорч, өдгөө эрчүүдийн хүслэнт бүсгүйчүүд болж хувирчээ. Халуухан, залуухан сайхан бүсгүйчүүдийг харах гэсэн фэнүүд нь тоглолтын танхим дүүргэж, цэцгийн баглаагаар хучих дөхдөг нь өнөө хэр үргэлжилсээр.
Бэлтэй эрчүүдийн болзоонд ээрэгдэж, үнэтэй бүхнээр гангарах болсон гурван бүсгүй ч өөрсдийн гэсэн замыг сонгож, ирээдүйн амьдралаа төлөвлөөд байгаа. Хамтлагийн ахлагч Ц.Сарнай продюссер Б.Чинбаттай гэр бүл болоод хөөрхөн охин төрүүлсэн. Харин нөгөө хоёр гишүүн нь “Айл гэр үймүүлсэн” хэрэгт орооцолдсон ч огтоос тоолгүй гунхаж яваа. Ингээд тус хамтлагийн хуучин гишүүн Г.Солонго байсан үеийн хуучны зургуудыг орууллаа.

Сэтгэгдэл ( 0 )