Алтны магнатын амраг, “Ард түмний мисс” өргөмжлөлт фото модель Д.Ариунцэцэгийг хөтлөгч А.Гэрэлцэцэгтэй адилтгаж явсан цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Учир нь, царай төрхийн хувьд үнэхээр ойролцоо харагддаг тэдний мэнгэ нь хүртэл андуурмаар адилхан байсан. Тэгтэл алтны магнатын амраг бүсгүй Сингапурт гоо сайхны мэс засал хийлгэн, мэнгээ авахуулснаар тэднийг адилтгах зүйл алга болж орхих нь тэр.
“Нулимс тоссон мэнгээ авахуулж, амьдралаа цоо шинээр харах болсон. Одоо би дахиж уйлахгүй” гэсэн фото модель Д.Ариунцэцэгийн үг хөтлөгч А.Гэрэлцэцэгт ч нэгийг бодогдуулсан нь лав биз. Гэхдээ өдийг хүртэл ганц бие яваа тэрбээр амрагийн явдлаараа гайхагдсан фото миссийг дуурайж мэнгээ авахуулахгүй гэж гүрийжээ. Найз нөхөд нь түүнд “Ариунцэцэг мэнгээ авахуулаад улам аятайхан болсон байна лээ. Чи ч гэсэн, мэнгээ авахуулчихвал яасан юм” гэж хэлсэн бөгөөд А.Гэрэлцэцэг эцэг эхээс заяасан энэ төрх байдлаа хэвээр нь хадгална гэж хариулсан гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 3 )
Мисс Ариунцэцэг илүү хөөрхөөн
iim adilxan bx gj
sonin um aa...menge ni hurtel adilhan baidag..