Өнөөдрөөс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монгол Улсын засгийн газраас арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр банкууд уртасгасан цагаар ажиллаж, зээл олгоход бэлтгэсэн бөгөөд өнөөдөр иргэдэд зохих мэдээллийг өгөх юм байна. Тиймээс зээл авахыг хүссэн иргэд “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, Голомт”, Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингэс хаан банк”, “Төрийн банк”-наас мэдээлэл авч,материал бүрдүүлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top