Б.Чинбат “Түмэн хишигтэн” хөгжмийн бүтээлээ дуусгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Найман зууны тэртээх манай өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болсон "Түмэн хишигтэн" төслийн аялгууг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбат бичиж буй аж.

Үндэсний хөгжмийн “Төрийн их найрал” хөгжимчид хөгжимдөж амьдруулах “Түмэн хишигтэн” хэмээх бүтээл тун удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл болох юм Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсандаа “Түмэн хишигтэн” хөгжмийн бүтээл маань дуусч “Төрийн их найрал” хөгжимчид бэлтгэлдээ орлоо. Түүнчлэн ДБЭТ-ын 50 хүний бүрэлдэхүүнтэй найрал дуучид тун удахгүй бэлтгэлдээ орох юм” хэмээн бичжээ.

“Түмэн хишигтэн” хэмээх уг бүтээл нь Морин хуур, Хуучир, Их хуур, Ятга, Лимбэ, Ёочин, Их бүрээ, Цордон, Бишгүүр, Шанз, Эвэр бүрээ, Бөмбөрүүд гэх мэт олон янзын дуу авиа, онцлог дуугаралттай хөгжмийн олон нэрт зэмсгээр амилах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top