Улс төр, урлаг соёл, спорт, бизнесийн алдартнуудад хормогч зүүлгээд амттай хоол зэхүүлж суудаг байсан “рок мангас” Р.Мөнхсайхан өдгөө студийнхээ ажилд анхаараад завгүй яваа. Өөрийн гэсэн студи байгуулан, нэвтрүүлэг бэлтгэж, реклам сурталчилгаагаар тэргүүлж буй тэрбээр чамлахааргүй дуулчихдаг бөгөөд жил бүрийн хавар рокеруудтайгаа хамт мотоциклийн цуваа үүсгэн хотоор нэг аялдаг зуршилтай.
Тал бүрийн авьяастай гэмээр сэргэлэн эрийн охин М.Сонор гэх бүсгүй рок попын ертөнцөд орж ирснээр олны анхааралд өртөж эхэлсэн. Тэгвэл “рок мангас” маань охиныхоо энэ сонголтод сэтгэл дундуур явсан бөгөөд хориглож дийлээгүй юм байх. Энэ тухайгаа саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо дурдаж “Урлагийн хүмүүсийн хүүхдүүд ихэвчлэн урлагт ордог нь үнэн. Гэвч дийлэнх хувь нь амжилтад хүрдэггүй. Би охиноо дуучин болох тухайгаа хэлэхэд нь их хориглосон. Даанч дийлээгүй. Гэхдээ миний охин хэн нэгнийг хуулбарлаагүй, өөрийн гэсэн хэв маягийг гаргаж чадсан учраас би одоо дэмжинэ. Эцэг хүний хувьд охиноо дэмжиж байгаа ч, дуучин хүний хувьд шүүмжлэгчийн нүдээр харна гэдгийг маань тэр сайн мэдэж байгаа” хэмээн ярьсан юм. Рок стилиэр хувцаслаж, цоглог хэмнэлтэй дуугаар залууст танигдсан М.Сонор ч аавынхаа итгэлийг алдахгүй гэдгээ үзэгч олны өмнө баталсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )
yroooooosoooooo duulj chaddaggun bn le!
miss