Хамтлагийнхаа 15 жилийн ойн баярыг сүр дуулиантайхан тэмдэглэж байсан “Камертон”-чууд төд удалгүй өөрсдийн залгамж халааг бэлтгэх ажилд орсон. Багагүй хугацаанд үргэлжилсэн реалити шоуны дараа “Камертон-2” хамтлаг төрөн гарч, ах нарынхаа хит дуунуудыг сонирхолтой хэлбэрээр амилуулж эхэлсэн билээ. Гэхдээ шинэ, хуучин хамтлагийн гишүүд хоорондоо эв түнжин муутай, мөнгө төгрөгийн асуудал ихтэй хэмээгдэж байсан ч эл яриа худал болох нь нотлогджээ.
“В” продакшин, “Боловсрол” суваг телевизээс хамтран “Камертон-2” хамтлагийг төрүүлсэн учраас Төрийн соёрхолт дуучин Д.Болд авьяаслаг залуусын уран бүтээлийг дэмжих томоохон байгууллагуудын эрэлд гарсан аж. Улмаар сүүлийн хэдэн жил “Камертон”-чуудтай хамтран ажиллаж буй “Скайтел” группээс “Камертон-2” хамтлагийн уран бүтээлийг дэмжиж 50 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. “Хүүхдүүд”-ийнхээ өмнөөс баярласандаа бараг уйлах шахсан Д.Болд хөл нь газарт хүрэхгүй хөөрч яваагаа дуулгажээ.
Дашрамд сонирхуулахад, “Камертон-2” хамтлагийн залуус өнөөдөр Сингапур улсыг зорих бөгөөд тэнд хэлний сургалтад суралцахын сацуу уран бүтээлээ үргэлжлүүлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
heen olon goy duuldag zaluuchuud bhad ed bhdaa yahavdee suh-erdene. ulanbayr gd zaluuchuud bhad
камертончууп үнэхээр гайхалтай
shal hudlaa show neg hamtlagt bsan 3 zaluul bnshdee zambalch biluu ternii duuldag gej yu bsiin hachin alia ym
bold yagad uilsan n hna bnaa unen td.gui ym bichxima
bold yagad uilsan n hna bnaa unen td.gui ym bichxima
boldiin oroltsson bolgon dandaa amjilt daguuldag. bayr hurgey.
nice nice amijilt