Өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн биржид нийт 22605 богц ноолуур 12.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс биржээр арилжигдаж буй ноолуурын хэмжээ 29 хувиар, нийт хийгдсэн хэлцлийн үнийн дүн 31.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн ХАА-н биржээр өнгөрсөн долоо хоногт анх удаа хонины ноос арилжсан бөгөөд нэг богц (100 кг) ноосны дундаж үнэ 270 мянган төгрөг байгаа юм байна. Нийтдээ 240 богц (1 богц 100 кг) ноос 64800000 төгрөгөөр арилжаалсан байна. Харин ангилаагүй ноолуур нэг богц нь 558052 төгрөг, бараан ноолуур 551646, цайвар ноолуур 558188, цагаан ноолуур 553191 төгрөгийн дундаж үнэтэй байлаа. Өмнөх долоо хоногийн ноолуурын дундаж үнээс ангилаагүй ноолуурын үнэ 4.3 хувиар, бараан ноолуурын үнэ нэг, цайвар ноолуурын үнэ 1.4 хувиар буурсан байна.
Нийт авах болон зарах захиалгын дундаж үнэ 556983 төгрөг болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногийн нийт авах болон зарах захиалгын дундаж үнээс тус тус гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хэзээний мэдээлэл вэ? Он сар өдөртэй мэдээлэл тавьж сур л даа! Аливаа юмыг хийсэн дүр эсгэж байхаа боль! Хийвэл хийсэн шиг хий! 2016.11.19-ний өдөр энэ мэдээллийг үзлээ. Ямарч өгөөжгүй ийм цаг үрж толгой эргүүлсэн юм хийхээ больвол зохино.
Хэзээний мэдээлэл вэ? Он сар өдөртэй мэдээлэл тавьж сур л даа! Аливаа юмыг хийсэн дүр эсгэж бахаа боль! Хийвэл хийсэн шиг хий!