Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаас гарсан тогтоолын дагуу хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн байдалд тухайн нутаг дэвсгэртээ зохицуулалт, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалал, оролцоог дээдлэн ажиллах зорилгын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төв шинээр нээгдлээ.Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Азжаргал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нар оролцсон юм.Шинээр нээгдэж байгаа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төвд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Гэр номын сан”-г тохижуулан хүлээлгэж өгсөн бөгөөд хүүхдүүд энэхүү номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
tegeed hamgiin gol n yag haana neegdsiin be?