Анх 1995 оны нэгдүгээр сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенци батласны нэг жилийн ойтой холбогдуулан энэ өдрийг цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Тунхаглалд дэлхийн өдрийн арга хэмжээг цөлжилт, ган гачигийн үр дагавартай тэмцэхэд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай тухай, түүнчлэн цөлжилттэй тэмцэх конвенцийн үндэслэлүүдийг хэрэгжүүлж буй явцын тухай мэдээллийг сайжруулахад зориулахыг улс орнуудад үүрэг болгосон байна.
Цөлжилт бол хүрээлэн байгаа орчныг доройтуулж, дэлхийн хүн төрөлхтнийг түгшээсэн үзэгдлийн нэг болоод байна. Цөлжилт нь 1 тэрбум гаруй хүний оршин тогтнох хэрэгслийн эх сурвалж болон эрүүл мэндэд заналхийлж байна. Судалгаанаас үзэхэд цөлжилт болон ган гачиг нь жил бүр ойролцоогоор 42 тэрбум ам. долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн алдагдахад хүргэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )