Нийтийн дууны гурван “МАА”-г хөдөөгийн залуус хоргоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Эхийн тухай дуугаар хосолсон нийтийн дууны гурван хатагтай болох гавьяат жүжигчин Х.Болормаа, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хамтарсан тоглолт хийж фэнүүдээ баярлуулаад авсан билээ. Эх үрсийн элбэрэл хайрын дуунуудыг сэргээн дуулж, сонирхолтой клипээр нийслэлчүүдээ баярлуулсан дуучид хөдөөгийн зүг хүлгийн жолоо залсан. Жилийн өмнөөс эхэлсэн “Гурван МАА” төслийнхөө хүрээнд гурван бүсгүй хөдөө орон нутгийн үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ авсан бөгөөд аялан тоглолтоо саяхан дуусгаад иржээ.

Олны сэтгэлд хоногшсон эхийн тухай дуунуудыг сэтгэл сэргэтэл амилуулж буй дуучин бүсгүйчүүдийг хөдөөгийнхөн явуулахгүй хоргоож, тоглолтынх нь үеэр нэг дууг бүр зургаан удаа дахиулсан тохиолдол ч гарсан гэнэ. Хамгийн багадаа л гэхэд, тэд Сэлэнгэ аймагт хоёр удаа тогложээ. Ийнхүү дурсамж ихтэй аялан тоглолт хийхэд нь гавьяат жүжигчин, дуучин Х.Болормаагийн нөхөр болох авьяаслаг продюссер Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
угий(122.201.17.202) 2025 оны 03 сарын 13

ok

1  |  0
угий(122.201.17.202) 2025 оны 03 сарын 13

ok

1  |  0
shaa(122.201.18.34) 2025 оны 03 сарын 13

huduunii 3 n haltar

1  |  0
Top