Баянзүрх дүүргийн XV хороонд өчигдөр орой гал түймрийн улмаас таван хүн түлэгдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, “Ногоон төгөл” хотхоны урд талд байрлах төмөр сууц шатсаны улмаас 46 настай эмэгтэй Г, 35 настай эрэгтэй Б, 32 настай эмэгтэй Б, 35 настай А, 43 настай эрэгтэй Б нар түлэгдэж, нэг нь 100 хувь түлэгдэн шархаа даалгүй газар дээрээ нас баржээ.
Харин нөгөө дөрвийг нь Яаралтай түргэн тусламж 103 “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэсэн байна.Одоогоор гурвынх нь биеийн байдал гайгүй бол нэгийнх нь бие нэлээд хүнд бие нь муу байгаа гэнэ. Дээрх иргэдийн талаар хаяг нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн галын шинжээчид хамтран шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )