Баригдаж, хоригдоод байгаа сайд асан Н.Хүрэлбаатартай хамт Анагаах ухааны их сургуулийг 1991 онд төгссөн төгсөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээжээ. Захидалд: Бидний хэсэг залуус тэртээ 1991 онд анагаах ухааны дээд сургуулийг төгсөж өнөөдрийг хүртэл ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Та биднээс цөөхөн ах. Биднийг сургуулиа төгсөж байхад Монгол улс ардчилсан тогтолцоо руу шилжиж байсан үе. Энэ их үйл хэргийн дуулиан болгоныг дэмжиж таниар болон хамтран зүтгэгч нараар тань бахархаж одоо яах бол гэсэн сэтгэлийн догдлолтой явцгаадаг байлаа. Бидний дунд өнөөдөр олон сая төгрөгийн хэрэгтэн гэж цоллуулаад байгаа ангийн анд Н.Хүрэлбаатар мөн л гүйж явдаг байсан. Өнөөдөр бид нас дөч гарцгаалаа. Цаг хугацааны хаан бүгдийг өөрчилжээ. Таныг ч бас. Бидний мэдэх Ээбээ танигдахааргүй бүр огт өөр хүн болчихож. Манай төгсөлтийнхөн дунд Төгсгөл кино дээр улаан ч байна шар ч байна гэдэг шиг АН-ынхан ч , Ман-ынх ч байна. Нам бусчууд ч байна.Биднийг нэг л зүйл нэгтгэдэг. Тэр нь Анагаах ухааны дээд сургууль бас эмч гэдэг алдар.
Бид МАН намын сайд Н.Хүрэлбаатарыг сайн мэдэхгүй, харин мэргэжил нэгт эмч багш Хүрэлбаатарыг дэндүү сайн мэднэ. Анагаахыг төгссөн, энэ салбарт ажиллаж байгаа олон олон цагаан халааттанууд энэ хүнийг мэднэ. Тиймийн учраас бид ярилцаад энэ хүнийг суллуулахын тулд энэ сонгуульд таны төлөө саналаа өгөхөө хариуцлагатайгаар амлаж байна.Харин та наад хүнээ шоронгоос гаргачих. Шалгах юм байвал гадуур байлгаад шалгачих. Наад хүн чинь хаашаа ч зугтаагүй зугтах ч үгүй. Шаардлагатай бол бид бүгдээрээ батлан даая. Та авилгачидтай амжилттай тэмцэж байнаа. Ёстой үзүүлж өгч байна. Тэр их хичээл зүтгэлээ үнэлүүлэхийн тулд аль болох олон ангийн дайсныг илрүүлж цээрлэл үзүүлэх нь зүй ёсны үйлдэл. Бид ч дэмжиж байгаагаа уламжилая. Гагцхүү шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн болгож олон нийтэд түрүүлж зарлачихаад дараа нь тэрийгээ нотлох гэж улайрдаг садист үйлдэлд эргэлзээ төрөөд байнаа. Таны нөгөө магнай дээрээ туг болгон тунхаглаж явсан хүний эрх, эрх чөлөө чинь салбайсан цаасан дарцаг шиг харагдаад байна. Энэ захидлыг уншаад та , миний ажил үүргийн чигт огт хамаагүй , надад хамаагүй гэх байх. Гэтэл цагдаа, прокурорынхон дотор чинь бидний найз нөхөд, танилууд зөндөө бий. Тэд энэ бүхэн сонгуультай холбоотой гэж шивнээд байна. Сонгууль надад хамаагүй гэж л та, битий хэлээрэй. Тийм учраас бид ярилцаад таны төлөө саналаа өгөхөөр шийдсэн юм. Та харин эмч Хүрэлбаатарыг сулла. Яагаад гэвэл энэ сонгууль таны сонгууль. Бидний хувьд тэртээх тарчигхан оюутан ахуйд ижилсэж,нөхөрлөж олдсон ганц гөөхийгөө хувааж явсан нэг нөхрийнхөө төлөө тэгж их хүсээд байгаа, хүний эрх чөлөөнөөс ч үнэтэй тэр саналыг тань өгөхөд бэлэн байна. Шудрага үнэн таны талд байх болтугай. Сонгууль болохоос өмнө таны төлөө сонголтоо хийсэн 1991 оны Анагаах ухааны сургуулийн төгсөгчид. Бусад төгсөгчдөөсөө мөн ерөнхийлөгч Элбэгдоржийн төлөө саналаа өгөхийг дотночилон хүсч байна.” гэжээ.

Сэтгэгдэл ( 16 )
ytgagvi zvil bichix um xvnii ner barixaa boliochee sanaaniixaa zorgoor xytsax um da byryygvi bol garaad l irnr shde songyylutai xokbox shaardlafa alga er n tegeed shalgaad exlexeer bie n myydaal esbel xelmegdlee vxlee xatlaa geed l bolimoir umda
мэдээлэл худалдаж авдаг тийм тогтолцоо монголд байдаг бол Хүрэлбаатарын мөнгөний талаар мэдээлэл өгөх хүн лав гарч ирэх байхаа. энгийн нэгэн л энэ мөнгөний талаар мэдэж байж болно шүү дээ. хэн ч сэжиглэж анзаарахгүй тийм хүн энэ мөнгөний сэжүүрийг мэдэж болох юм.
Bichsen huniig ni horj shalgaya
tiim ikh mongo gertee hadgalj baisan hn yahaaraa buruugui baidag yum be?ene MAN uls torjkhoo bol doo niigmiin omno hun bur hariutslagaa huleeh heregtei.iim sonin yum bichsen humuus ichih nuur gej bn uu.
zzzzzzasss ter hulgai hiigeegui geed uuriiguu bolon uruuliig umuuruud baival huuli gej baih hereg bn uu shal hugiin yum bichij baih yumaa ardiin namiinhan irgediig denduu*****gej boddog l yum shig l bn daa
Энэ бол зүгээр л Хүрэлбаатарын гэр бүлийнхний явуулга! хэн ч тэр хүний төлөө ингэж явахгүй. Яагаад энэ олон хүний өмнөөс ингэж дураараа ичиж зоволгүй бичиж чадаж байнаа. Ядаж 5 хүний нэр хаягийг нь бичил дээ !
Ардын намынханы захиалгаар ингэж худлаа сайн хүн болж жүжиглэхээ болих хэрэгтэй наад хүрэлбаатар чинь төрийн нарын байхдаа бүх тендирүүдийг авдаг байсан гэдгийг хүн бүр мэднэ шүү бээ
naad darahguilagch chen asuudal shiideh uu tegeed
daranguilagchid handsan ym biz dee
ерөнхийлөгчид хандаж захидал бичих эсвэл хүсэлт тавихад хариуг нь хэдийд өгдөг вэ? яаж асуудлыг нь шийдвэрлэж өгдөг вэ?
unshsan zuilee uhaj oilgohgui nuhduudiin setgegdeluud gej
одоохондоо монголын төрд элбэгээ гэрэхтэй байгаа элбэгээг дэмжих хэрэгтэй шүү монголчуудаа
emch nar arai iim*****yum bicheegui bhaater huniig zugeer shalgaj baigaa gej jiriin irgenii huvid bodoj bgaa buruugui bol garaad l irne bh
emch nar arai iim*****yum bicheegui bhaater huniig zugeer shalgaj baigaa gej jiriin irgenii huvid bodoj bgaa buruugui bol garaad l irne bh
Yasan doligonuur yumnuud ve.uil uilee dagaj unee tugalaa dagadag yum.
ТЭНЭГҮҮД ЭЭ ТЭГЭХЭЭЭС ТЭГЭХ ГЭЖ ЭСРЭГ ТАЛД НЬ ӨГӨХГҮЙ БОЛ НААДАХ ХҮНИЙ ХУВЬД ТАНАЙ ХҮРЭЛБААТАР ХЭН Ч БИШ ЭЗЭНГҮЙ НОХОЙН ГӨЛӨГ Л ГЭСЭН ҮГ. ИЙМ ХҮНИЙГ ДАХИЖ СОНГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. БҮР ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ. МУУСАЙН ХУЛЧГАРУУД