Хүний хөгжил сангийн санхүүжилт орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр олгосон хишиг хувийн 21 мянган төгрөг өгсөн. Энэхүү мөнгөний үлдэгдэл 25,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өчигдрөөс 393,3 мянган иргэнд олгохоор аймаг, дүүргийн төрийн санд шилжүүлжээ. Төрийн сангаас банкруу мөнгө шилжих ба банкнаас тухайн иргэний Хүний хөгжил сангийн дансруу хишиг, хувийг шилжүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор 2012 оны 12 сарын 31-нээс өмнө төрсөн хүүхдүүдэд 2012 оны хишиг хувийн 128 мянган төгрөг олгогдоно. Хүний хөгжил сангаас олгогдож байгаа хишиг хувиа авахаар материалаа бүрдүүлж өгч амжаагүй иргэд хорооны нийгмийн ажилтанд хандан материалаа бүрдүүлж өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top