“Соёлын наадам-2013” уламжлалт өв соёл, хэв маягийг сурталчилна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Монголын урлагийн зөвлөл, СУИС, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх “METAA” компани хамтран “Соёлын наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.
Тэгвэл энэ жилийн “Соёлын наадам-2013” арга хэмжээг ирэх сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоон хутагт болох аж.

Түүнчлэн “Соёлын наадам-2013” арга хэмжээний хүрээнд “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхоныг зохион байгуулж, эсгий урлал, сурын харваа, уран бичлэг, олон ястны хувцас зэрэг Монголын уламжлалт өв соёл, нүүдэлчдийн соёлыг сурталчлах аж.

Зургаа дахь жилдээ зохиогдож буй энэ удаагийн наадамд СУИС-ийн оюутнууд оролцож, ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвийг сонгодог болон уламжлалт гэсэн төрлөөр хүрэлцэн ирсэн зочдод толилуулах гэж байгаагаараа онцлог болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top