Оросын нийслэл хотын Улаан талбай дээр монголын халаасны хулгайчид гурван негрийн халаасыг ухсан хэрэг гарчээ. Тэднийг Оросын цагдаагийнхан Улсын түүхийн музейн гадаа баривчилсан талаар Москва хотын Эрүүгийн эрэн сурвалжлах газрын хэвлэлийн албаны дарга Маргарита Маслова мэдээллээ. Монгол иргэдийн нэг нь 35, нөгөө нь 40 настай гэнэ. Тэд Африкийн нэгэн орноос ирсэн гурван жуулчны 2000 доллартай мөнгөний түрийвчийг авсан байна. Хулгайн хэргээр монголчуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд баривчлагсдын нэг өмнө нь хулгайн хэргээр шийтгүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Ene setguulch nertei ym bolowsroldoo anhaarmaar ym
Mongoloosl hol baival yu ch hiisen yaadag ym hulgaich nart helhedzah delgvvr hesej ydarsan irgedee bitgi hoosolj bai gj hvsey ted chini bvten sar zovj baij olson mongoro sarda gantsl ehner hvvhde bayrluuldag wvv harin ter baar karaoked altsaganaj yvaa sogtuu baychuudin harmaag hoosol ok
Нэр баастсан хулгайчууд