“Нарантуул” худалдааны төвд хүний эрх зөрчигдөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

"Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон түрээслэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус худалдааны төвд шалгалт хийхэд хүний эрхийн хэд хэдэн зөрчил илэрчээ.

Өмнө нь буюу 2013 оны 3 дугаар сарын 20-нд ХЭҮК тус худалдааны төвийг шалгахад лангуу түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулаагүй, улмаар гэрээгээр тохиролцоогүй төлбөр, хураамж авч байсан нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу тус худалдааны төвд Комиссын гишүүн шаардлага хүргүүлж байсан аж.

Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт "Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж заасан атал тус худалдааны төвд задгай талбай дээр лангуу түрээсэлж буй иргэдтэй хуульд заасан шаардлагад нийцүүлж гэрээ хэлцэл байгуулахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан Монгол Улсын иргэний "хувийн аж ахуй эрхлэх” эрхийг хөндөж байгаа бөгөөд тус худалдааны төвд лангуу түрээсэлж буй худалдаа эрхлэгч иргэдийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс түрээсийн гэрээ байгуулаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг ХЭҮК-оос тавьсан байна.

Мөн Иргэний хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөр шаардах, түрээслэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд цаашид түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагад нийцүүлэн байгуулах, тухайн гэрээгээр сар бүр авах төлбөр, хураамжийн асуудлыг зохицуулахыг ХЭҮК-оос шаарджээ.

Түүнчлэн сар бүр гэрэлтүүлэг, харуул хамгаалалтын зардал гэх мэт төлбөрийг түрээслэгчдээс авч байгааг түрээсийн гэрээгээр тохиролцсон төлбөр гэж үзэх боломжгүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт "Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба түрээслэгч нь зөвхөн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй юм байна.

Тус худалдааны төв нь түрээсийн гэрээгээ энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн байгуулахаар болсноо өмнөх шалгалтын үеэр мэдэгдэж байсан хэдий ч Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн гэнэтийн шалгалтаар дээрх зөрчил арилаагүйг тогтоожээ. Иймд тус төвд зөрчлийг 2013 оны 7 дугаар сард багтаан арилгаж, түрээслэгчидтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулах хугацаат үүргийг ХЭҮК-оос өгсөн ба хэрэв шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авахаар болоод байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAN(103.11.195.132) 2013 оны 06 сарын 21

SAIHANSAMBUU HUN MUUTAI.

0  |  0
stpd(97.113.107.173) 2013 оны 06 сарын 20

terbumtanguudin tureesend ard tumen niiteeree daramtlagdan xooson xonoxgui 2 idexgui amidarch xunii erxee xamgaaluulax baitugai ami nas eruul mend ni xutgani iren deer shaxuu amid yavax batalgaa muutai otchind ajillaj amidarch baigaa shuu dee.

0  |  0
naagii(202.70.46.199) 2013 оны 06 сарын 20

Ene tvreeslegchidch gsn hvnii erh zorchij baigaashdee engiin irgede opsdiin amand orson vneer daramtalj baidag bizdee tegsen hirnee baychuudad deerelhvvlhere oorsdoo erh zorchloo ene ter gj hutshaa boliul taarna

0  |  0
Top