Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газарт “Шүүхийн цогцолбор” барих тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд нийслэлийн засаг дарга цогцолбор барих боломжтой гэж мэдэгдсэн байна. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид төр засгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр талбай дээр жагслаа.
Тэдэнтэй Шинжлэх ухааны хүрээлэн болоод гадны зарим орны байгууллагууд санал нэгтээ байгаа аж. Өөрөө хэлбэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Монгол улсад ховор, нэн ховордсон ургамлыг тарьж ургуулдаг газар учраас хамгаалах нь зөв гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
yasan davarchixsan erx medeltengyyd be? arai ch dee gazar myndsan bish dee ..jooxon xemjee xyazgaartai baimaar yum daa .