АНУ-аас ирсэн даруйдаа шинэ цомог, тоглолтоор фэнүүдээ “бөмбөгдөж” байсан “Sweetymotion” хамтлагийнхан сүүлийн үед нам гүмхэн байгаа. Тус хамтлагийн продюссер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар Мишээл гэх хөөрхөн охинтой болсноос гадна хотоос зайдуу амьдарч эхэлсэн юм билээ. Харин сүүлийн үед “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, Г.Сүндэрмаа нарыг нэгэн зэрэг хуримын тов дуулгах гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Тиймээс энэ талаар дуучин Э.Ганболороос тодруулсан юм.
-Хамтлагийн хоёр гишүүнийг нэгэн зэрэг хуримаа хийх гэж байгаа талаар хэвлэлээр цацагдсан байна лээ. Энэ үнэн үү?
-Сүндэрээ маань одоо ганцаараа биш болсон. Гэхдээ ойрын хугацаанд хурим хийхээр товлосон гэж бодохгүй байна. Хэрэв хуримлахаар шийдсэн бол хамгийн түрүүнд бидэнд дуулгана шүү дээ. Миний хувьд ч гэсэн, энэ талаар бодсон юм алга. Яагаад гэвэл, би одоо найз залуугүй байгаа шүү дээ. Намайг янз бүрийн хүнтэй холбож, хуримаа хийх гэж байгаа тухай энд тэнд ярьж, бичээд л байна лээ. Одоо яая гэхэв, “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ.
-Хамтлагийн тань бяцхан “гишүүн” том болж байна уу. Сүндэрээ та хоёр ч бас туршлага судлаад хэрэндээ л асрах гэж зүтгэдэг байх?
-Бид хоёр ер нь гайгүй бэлтгэгдэж байгаа гэж бодож байна. Гэхдээ манай Сарнай яг өөрөө хүүхдээ өсгөнө гэж “гүрийгээд” баргийн хүнээр охиноо харуулахгүй байгаа шүү дээ./инээв/
-Та нар фитнесст явж байгаа юу. Яаж ийм гоолиг хэвээрээ байдаг юм бол гэж фэнүүд чинь сонирхох нь бишгүй?
-Тийм ээ, бид гурав “Golden Gem” клубт хичээллэж байгаа. Монголд ирсэн чинь хөдөлгөөн багасаад, саяхнаас фитнесст эрчимтэй явж эхэлсэн дээ.

Сэтгэгдэл ( 4 )
Ганболор чинь ойроос харахад ногоон нүютэй , хүзүү нь үрчгэр, ярих гэж янцагласан хүүхэн байналээ. АНУ-д зүгээр байсан гэж үү Нэг хэсэг Чинбаатай холбоотой гэсэн мэдээлэл гарч басйан шүү дээ .
yaj huirmaa hiih ym aa Nyambayariin abgaig yah gej bain Nyambayariin hadamaas
Burhan min odoo boliochee ta 3.barag 50 hurch baij. 30 hol garsan gedeg chn 40 tei l gesen ug.odoo zugeer l bolichih.joohon ohiduud shig ym yariad l yavhiin.zugeer l Nambai l da gertee.
Goy bietei bas goy styletai