Бөхийн хамгийн том цогцолбор удахгүй нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

 Аливаа улс өөрийн  онцлог зан заншилыг харуулсан тод томруун зүйлсээ тодруулан харуулахаар бүтээн байгуулалт хийж, мөнхөлдөг нь хамгийн оновчтой сонголтуудын нэг гэдэг.

Монголчууд бид энэ удаа үндэсний бөхөөс төрөн гарсан аваргуудынхаа 3 метр 10 см өндөр сүрлэг хөшөөг хүлээн авах нь. Ур ухаан, уран мэхээ уралдуулдаг, хосгүй сонирхолтой Монголын үндэсний бөх нүүдэлчдийн ахуйг шингээсэн тул яахын аргагүй та, бидний бахархал.

Их аваргуудын сүрлэг хөшөө Хэнтий аймагт сүндэрлэнэ. Үндэсний бөх бол манай улсын нүүдэлчин ахуй, соёлын том өв. Энэ өвөө биетжүүлэхээр Хэнтий аймгийнхан ажиллаж байна.

 Гурван метр 10 сантметрийн өндөртэй, суурьтайгаа нийлээд долоон метр орчим өндөр хүрэл цугтамал энэ цогцолбор найман хөшөөнөөс бүрдэх юм. Нэг бүр нь 22 сая төгрөг орчимоор бүтээгдэж байгаа Нэг бүр нь 22 сая орчимоор бүтээгдэж байгаа М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм аваргын хөшөөг аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан бүтээж байгаа юм. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй үндэсний бөхийн 40 аварга төрсөн. Эдгээрийн ес нь хуучнаарс Сэцэн хан аймаг буюу өнөөгийн Хэнтий аймгаас төржээ. Аваргуудын мэндэлсэн Хэнтий бөхийн дэвжээнээс санаачлан дээрх ажлыг хийж байна. Бид энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх, Хан Хэнтий бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

Бид энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх, Хан Хэнтий бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатартай ярилцлаа.

-Үндэсний бөхийн энэ бүтээн байгуулалт ашиглалтад орсноор тус бүс нутагт төдийгүй монгол бөхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ?

-Японы сумо өнөөдөр дэлхийд алдартай. Дэлхийн олон орны дотоодын сувгууд, спортын мэдээгээр сумогийн барилдаан нарын талаар мэдээллэж байна. Гэтэл энэ спортын дэргэд манай үндэсний бөх илүү ур ухаан, бяр чадал, уран мэх шаардагддаг.Тийм байхад бид үүнийгээ сурталчлах, хойч үедээ өвлүүлэх нь зүйлтэй байх ёстой. Энэ цогцолбор ашиглалтад орсноор их авагуудынхаа дурсгалыг хүндэтгэхээс гадна  хойч үедээ мөнхөлж байгаагийн зэрэгцээ монгол бөхийн гал голомт болсон Хэнтий нутагт ирсэн жуулчдын үзэж харах онцлог газар болно гэж найдаж байна. Мөн энэхүү хөшөөг барьж байгуулсан монголын үндэсний бөхийн хамгийн том цогцолбор болоод зогсохгүй, газар газрын бяртан хүчтэн цугларч, сүсэглэн мөргөж, хүндэтгэл үзүүлэх албан ёсны газартай болж байгаа юм. Үндэсний бөхийн холбооноос албан ёсоор санаалчилж, геннисийн номонд бүртгүүлэх бодолтой байгаа.

  -Хэнтий аймагт баригдаж байгаа энэ бүтээн байгуулалтыг зарим хүмүүс Цонжинболдог дахь Чингисийн хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнтэй адил манай томоохон бүтээн байгуулалтын нэг болно гэж ойлгож байгаа. Ийм үүрэг гүйцэтгэж чадах болов уу?

-Мэдээж боломжтой. Энэ жил Хан Хэнтий аймгийн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болж байгаа. Үүнтэй холбогдуулж, 90 бүтээлч ажлыг аймгийн Засаг дарыгн тамгын газраас санаачилсан байгаа. Тиймээс Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачилж, аймгийнхаа түүхт ойтой холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа. Мэдээж энд  иргэдийн амарч, зугаалах, зургаа татуулах, гадны зочид, төлөөлөгчдийг авч ирэх томоохон газрын нэг болно гэж найдаж байна.

-Энэ хөшөөт цогцолборыг барихад хэчнээн хүний хүч оролцоо орсон бэ?

-Хан Хэнтийг гэх сэтгэлтэй хүн бүр бидний ажлыг дэмжиж, бие болон сэтгэлийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Хэнтийнхээ зон олондоо маш их баярлалаа.

Маш олон хүн энэ ажилд бие сэтгэлээ зориулан ажиллаж байна. Үндэсний спортыг, тэр дундаа нутгаасаа төрсөн гайхамшигт аваргуудыгаа, бөхөө дээдэлдэг ард түмнээ хүндэлж хийж байгаа ажил болохоор бүтэмж сайтай байгаа...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naras(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

taaruutaaryyhan hiijeetaaryyhan hiijee

1  |  0
naras(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

taaruutaaryyhan hiijeetaaryyhan hiijee

1  |  0
domoo(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

eee nudnii bylai iim myyhai yum hiicheed ard tumniig doromjiloood bnaaa da

1  |  0
domoo(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

eee nudnii bylai iim myyhai yum hiicheed ard tumniig doromjiloood bnaaa da

1  |  0
Top