Сонгуулийн санал хураах өдөр цагдаагийн байгууллагынхан бэлэн байдалд ажиллаж байна. Сонгуулийн санал авах 1896 хэсгийн хороо байгаагаас 368 нь нийслэлд, 1528 нь хөдөө орон нутагт байрлаж байгаа аж. Хуульд заасны дагуу хэсгийн хороодын байрын хамгаалалтад авах ёстой бөгөөд сонгуулийн үеэр 1896 хэсгийн хороонд 2673 албан хаагч ажиллахаар болсон байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу саналын хуудсыг хэсгийн хороодод хүргүүлсэн өдрөөс эхлэн буюу өчигдрөөс хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалт аваад байгаа аж. Энэ удаагийн сонгуульд орон нутагт хүргүүлсэн саналын хуудсыг сонгогчдийн тоогоор хүргүүлж, сонгогчид ямар нэг алдаа гаргахгүй, буруу тэмдэглэгээ хийхгүйгээр саналаа бөглөх шаардлагатайг СЕХ-оос санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )