Өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд 12:00 цагаас СЕХ-ноос мэдээлэл хийнэ. Тухайлбал өнгөрсөн онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ удаагийн сонгуулийг анх удаа улс төрийн намуудаас хараат бус, бие даасан ганцхан ТББ хууль ёсоор ажиглаж, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргахаар болсон.
Мөн санал авах, санал тоолох ажилд иж бүрэн хяналт тавьснаар 2013 оны сонгуулийг шударгаар явуулах боломж бүрдүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форумын дэргэдэх “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төвөөс мэдээлэл хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )