Мисс Б.Гэрэлчулуун гэр бүлийнхээ “Нандин” зургуудыг олонд дэлгэх гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Нэгэн үе загварын тайзнаа гунхаж, хошин урлагийн “Шинэ үе” продакшинд харьяалагдаж явсан мисс Б.Гэрэлчулуун гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн цагаасаа хойш олны нүдэнд өртөхөө больсон. “Гоёл-2006” наадмын тусгай байрын шагналт загвар өмсөгч, “Хаврын гоёл-2009” наадмын шилдэг загвар өмсөгч , “Гоёл -2010” наадмын дэд байрын шагналт загвар өмсөгч, “Гоёл-2011” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан тэрбээр “Miss Mongolia-2007” тэмцээний Гран при шагналыг хүртэж, Малайз улсад зохиогдсон “Miss International-2007” тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод “Best national costumes” өргөмжлөл хүртсэн удаатай. Жүжигчин мэргэжилтэй мисс, загвар өмсөгч бүсгүйг уншигчид маань МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр нь андахгүй биз ээ.

Айлын ганц охин атлаа мэдлэг боловсролдоо анхааран хоёр ч сургуульд зэрэг суралцдаг байсан тэрбээр загварын тайзыг өнгөлж, миссийн титэм зүүсэн ч даруу занг эрхэмлэдэг хэвээр. Тиймдээ ч өөрийг нь тойрч эргэлдсэн чинээлэг эрчүүдийг тоолгүй, жирийн нэгэн залууг амьдралынхаа ханиар сонгосон Б.Гэрэлчулуун үзэл бодол, сэтгэл зүрх нь ямар болохыг энэхүү сонголтоороо харуулж чадсан гэдэг.

Тэгвэл монголын сайхан охид бүсгүйчүүдийн үлгэр жишээ болсон түүний “Нандин” гэр бүлийг анх удаа Chuhal.mn сайт “Нандин” төслийнхээ хүрээнд уншигчдадаа хүргэхээр болж байгааг дуулгахад таатай байна. Мисс бүсгүйн хөөрхөн охин, халамжтай ханийнхаа хамт авахуулсан сонирхолтой гэрэл зургууд тун удахгүй олны хүртээл болох нь ээ.  

Дашрамд дуулгахад, энэхүү “Нандин” төсөл бол Монголд оюуны өмчийн эрхийг дэлгэрүүлж, оюуны өмчийн баталгаажуулсан зургийг олон нийтэд гаргадаг жишгийг анхлан түгээн дэлгэрүүлсэн бөгөөд төслийн анхны зочноор “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, гавьяат жүжигчин И.Одончимэг нарын бяцхан охин Сүндари уригдсан билээ.  Харин үүний үргэлжлэл болох “Ялдамхан Афродита” буюу мисс Б.Бадамцэцэгийн  нүцгэн зургийг мөн л оюуны өмчийн эрхтэйгээр хүргэж, гоо сайхныг мэдрүүлж байсан удаатай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Forgoing(122.201.18.20) 2025 оны 03 сарын 13

Ontsgvi zaluu bnaaaaa iim huntei suuna gej zuudelsengvi dee

1  |  0
DEGI(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

NEG CH GESEN XOROI SULTANI XORMOI XOT XUMIGDAJ DE BAGA CH GSN

2  |  0
caina(122.201.18.53) 2025 оны 03 сарын 13

Za yah gj jujeg tavidag bna zasgin gazrin ordond hentei yvdag bsanig n bugd medeh blgui

1  |  0
Top